Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд ширээний теннисний төрөлд оролцохоор боллоо

Катар улсын Доха хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчилэн оролцлоо. Энэ тэмцээнд Монгол Улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдлөө.

Тус тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт 12 улс багтсан бөгөөд манай шигшээ багийн тамирчид мөн багтсан.  Улмаар Монгол Улсын шигшээ багийн тамирчид болох спортын мастер Б.Болор-Эрдэнэ, ОУХМ Э.Лхагвасүрэн нар амжилттай тоглож, "Токио-2020" олимпийн наадамд оролцох эрхийг авсан байна.

Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд ширээний теннисний төрлөөр оролцохоор боллоо.