Б.Энх-Амгалан: Хөл хорионд орсон хүмүүс тортой юм аваад орохоор шалгаж байна. Гэртээ ковид аваад орвол л гэж

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан дээр вакцинжуулалтын асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "БЗД-ийн 26 дугаар хороонд гэнэт хорио цээр тогтоочихвоо. Энд 36 мянган хүн байгаа. Хорио цээрийн дэглэмээ бариад явчих хүмүүс амьдардаг. Хүнсний дэлгүүр энэ тэрийг нь хаачихсан. Хаанаас хүнсээ авах юм бэ. Хүмүүсийг тортой юм аваад гэртээ орохоор шалгаж байна. Гэртээ ковид аваад орвол л гэж. Худалдаа үйлчилгээний газрыг нь хаана. Одоо Оргил худалдааны төвийг хаачихсан. Гэтэл тэр хавийн бүх иргэн тэндээс хүнсээ авдаг. Энх саран сувилал яасан бэ. Хариуцлага тооцсон уу. ХӨСҮТ чинь болохоо байлаа. Эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй. Сүүлдээ хүний шинжилгээ сольдог боллоо" гэсэн юм. Үүнд

Шадар сайд С.Амарсайхан:

-26 дугаар хороонд хөл хорио тогтоохыг урьдчилан мэдэгдсэн гэж байгаа боловч бүрэн дүүрэн биш байна. Зарим шатанд алдаа гарсан. Энхсаран сувиллаас халдвар алдагдсан. Мэргэжлийн хяналтын зарим албан тушаалтай холбоотой асуудал байдаг Энхсаран сувилал нэг тэрбум 300 сая төгрөгийг тусгаарлах байрны зардал гэж авсан. Энэ хүмүүстэй хариуцлага тооцож байна. Хүмүүсийн тортой юмаа аваад ороход нь шалгах юм байж болохгүй. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.