Э.ТЭМҮҮЛЭН: 130 хүнээс халдвар илэрсэн. Үүнээс 9 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

ЭМЯ, ХӨСҮТ-ээс Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал, дархлаажуулалтын явцын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: 

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 16800  хүнд шинжилгээ хийхэд 130 сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улс дахь “COVID-19”-ийн нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 48 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарсан байна. Ингэснээр эдгэрсэн хүний тоо 3331 боллоо. Дотоодод халдвар авсан хүний тоо 3551 боллоо. Дотоодод илэрсэн 129 хүн нь бүгд Улаанбаатар хотод байна" гэв.

Мөн 120 хүн нь ойрын хавьтал бөгөөд 102 хүнд нэг, 12 хүнд хоёр, нэг хүнд гурав дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна. 9 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Халдварын эх уурхай нь тодорхойгүй иргэд Баянзүрх дүүргийн 4, 5 дугаар хороо,

  • Баянгол дүүргийн 7 дугаар хороо,
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо,
  • Хан-Уул дүүргийн 5, 9, 21 дүгээр хороонд амьдардаг хүмүүс байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1133 хүн эмчлэгдэж байгаагаас 1030 хүний биеийн байдал хөнгөн, 92 хүний бие хүндэвтэр, 8 хүн хүндэвтэр, 3 хүний биеийн байдал маш хүнд байна.

Халдварын тархалт эрсдэл маш өндөр байгаа энэ үед ард иргэд бидэнтэй хамтран ажиллаж байж халдварыг даван гарах юм. Иргэд маскаа сайн зүүж, гэртээ агааржуулалт хийх хэрэгтэй гэсэн юм. оМөн халдвар их гарч байгаатай холбоотойгоор эмнэлгийн kр, эмч нарын нөөцийн асуудал хөндөгдөж байгаа. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг гэрээр эмчилнэ. Одоо өвдсөн хүмүүсийн 80-90 хувь нь хөнгөн балархай өвчилж байна. Хүндэрч байгаа хүмүүс ямар шалтгаантай болохыг тогтоосон. Хөнгөн хэлбэрийн хүмүүсийг гэрээг эмчилэхдээ эмчийн үзлэг, гэр орны нөхцөл байдал зэрэгт үнэлгээ хийж байж гэртээ сэвэл эмнэлэгт хэвтрүүлэхийг шийднэ гэсэн юм.   

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/281604046810917