“Дэлхийд данстай ах дүү хоёр” ном уншигчдын гар дээр очлоо

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Спорт-олимпизмийн нэрт зүтгэлтэн Ардын багш, Гавъяат тамирчин, Мехико-1968 олимпийн анхны хүрэл медальт, Мэргэн ноён хутагт овгийн Чимэдбазарын Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавъяат дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох нарын амьдрал замналын тухай “Дэлхийд данстай ах дүү хоёр” ном хэвлэгдэж, уншигчдын гар дээр очлоо. Монгол улсад чөлөөт бөх, жүдо бөх хөгжсөн түүхийг хамарсан энэхүү номын дээжийг ах дүү хоёр алдартан МҮОХ-ны удирлагуудад гардуулж, халуун яриа өрнүүллээ. “Дэлхийд данстай ах дүү хоёр” номын зохиогч нь Доржхандын Төрмөнх бол редактораар нь Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Жүгдэрийн Отгонцагаан, Цэрэндагвын Одгэрэл нар ажиллаж, “Хаан хүнс групп” ивээн тэтгэсэн байна.