ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгаланг УОК-ын нарийн бичгийн даргаар томилжээ

 ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгаланг УОК-ын нарийн бичгийн даргаар томилжээ. Шадар сайд түүнийг цар тахлын аюулаас сэргийлэх 10 сарын хугацаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран үр дүнтэй ажилласан, удаа дараа хөл хорио тогтоож, хэв журмыг сахиулах ажлыг гардан гүйцэтгэсэн туршлагатай гэж үзсэн байна. Иймд ЦЕГ-ын дэд даргаас УОК-ын нарийн бичгийн даргаар шилжүүлэн томилох шийдвэрийг гаргажээ.