Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэг цуцлагдлаа

МИАТ–ийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:40 цагт хөөрөх байсан ч цуцлагджээ. Цуцлагдсан шалтгаан нь цаг агаарын нөхцөл байдлаас болсон юм. Тиймээс маргааш буюу хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт нислэг үйлдэхээр болжээ.

Нислэг үйлдэж эхэлсэнтэй холбоотойгоор зорчигчдыг заавал PCR шинжилгээ өгсөн байхыг шаардаж буй аж. Учир нь гадаадын улс орнууд шинжилгээ өгсөн хүнийг хилээр нэвтрүүлж буй бөгөөд 72 цагийн дотор хүчинтэй байх юм.

Дашрамд дуулгахад, Гуравдугаар сард болон түүнээс хойш үйлдэгдэх УБ-Сөүл чиглэлийн нислэгт зорчих хүсэлтэй иргэд МИАТ ТӨХК-ийн Мэдээлэл, лавлагааны тасаг 11-333-999 дугаар руу холбогдон хүлээх хуудсанд бүртгүүлэхийг тус компаниас анхааруулж байна.