Н.ЭНХБАЯР: МАН, МАХН нэгдэх эсэх асуудлыг хоёр намын жирийн гишүүдийн дунд санал асуулга явуулж шийднэ

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр 25 дугаар суваг телевизийн АМ НЭЭВЭЛ нэвтрүүлэгт оролцон. Энэ үеэр сэтгүүлч түүнээс энэ жил МАН тодруулбал МАХН-ын 100 жилийн ойтохиож байгаа. Мөн нэгдэнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү гэхэд

Н.Энхбаяр "100 жилийн тэртээ монголын анхны улс төрийн нам мэндлэхдээ нэрэн дээрээ санал хуваагдаж, дотооддоо МАН гэх, харин гадаадад Зөвлөлтийн нөлөөгөөр МАХН гэж нэрлэхээр болж байсан. Нэг угшилтай энэ хоёр нам үзэл бодлын хувьд зүүн төвийн гэдгээрээ адил боловч зарчмын хэд хэдэн асуудал дээр зөрөлдөж, зам салсан юм. Харин сүүлийн үeд МАН-ын удирдлагуудын зүгээс Оюутолгойн гэрээ буруу байсан, Дубайн гэрээг цуцлах ёстой, МАНАН сүлжээтэй тэмцэх гэхчлэн байр суурийг илэрхийлэх болсон. Өөрөөр хэлбэл хоёр намын зам салсан үзэл бодлын зөрүү арилж эхэлсэн. Тиймээс 100 жилийн ойгоор МАН, МАХН нэгдэх эсэх асуудлыг хоёр намын жирийн гишүүдийн дунд тус тусад нь санал асуулга явуулаад шийдэх уриалгыг гаргаж байна. Эндээс ямар шийдэл гарахаас нэгдэх үү, тусдаа явах уу гэдэг нь хамаарна. Учир нь нам бол дарга нарын хувийн компани биш учир Н.Энхбаяр, У. Хүрэлсүх хоёрын дангаараа шийдчих асуудал биш. Цаашид бидэнд сандал суудал хуваалцах биш, том зорилгын төлөө хамтарч ажиллах шаардлага байгаа гэж харж байна."