Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ

УОК-ын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 09:30 цагт хөөрсөн бөгөөд 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 8
  • Жирэмсэн 11
  • Өндөр настан 1
  • Эрүүл мэндийн шалтгаантай-13
  • Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.