Амхадуудад зориулсан

Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадмаар 65-аас дээш настай ахмадууддаа "Насны хишиг"-ийг олгож байхаар УИХ хуульчилсан.

Тэгвэл энэ жил Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 12-нд тохионо. Албаныхны мэдээлснээр өнөөдрөөс "Насны хишиг"-ийн мөнгийг олгохоор бэлтгэл ажлаа хангасан байна. Тодруулбал, халамжийн системээс олгож буй мөнгийг иргэд өмнө нь банкин дээр очиж авдаг байсан бол энэ жил бүгдийг нь дансанд холбожээ. Ингэснээр иргэд банкин дээр очиж дугаарлах шаардлагагүй, карттай бол АТМ-аас мөнгөө авах боломжтой. Хэрэв картгүй бол өөрт ойр аль ч банкны салбараас "Насны хишиг"-ийн мөнгөө авах боломжтой аж. 

Насны хишгийн хэмжээ:

  • 65-69 настай ахмад настанд 50000 төгрөг;
  • 70-79 настай ахмад настанд 80000 төгрөг;
  • 80-89 настай ахмад настанд 150000 төгрөг;
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250000 төгрөг тус тус олгох юм.

Түүнчлэн ямар нэгэн байдлаар данс, регистрийн дугаар нь зөрсөн бол гүйлгээ буцаж ирдэг учраас тухайн хүнтэй нь холбогдож, алдаа гарсан бол дахин баталгаажуулаад, хоёрдугаар сарын 17, 25-ны өдрүүдэд залруулж гүйлгээ хийх аж. Хоёрдугаар сарын 9-ний өдөр буцсан гүйлгээ гарвал 17-нд залруулах бөгөөд 17-ны өдөр буцсан гүйлгээ гарвал 25-ны өдрүүдэд залруулж нөхөн олгох юм байна.