Д.Тэрбишдагва: Засгийн газар удаан наслахгүй дахиад огцрох ч магадлалтай

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүнийг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж байна.

Энэ цаг үетэй зэрэгцэн УИХ-ын гишүүн асан Д.Тэрибшдагва өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчихоод тал нь хэвээр үлдэх тухай яригдах ёсгүй л дээ уул нь. Салбартаа ажилласан мэргэжлийн болон төрийн ажлын туршлагатай хүлээн зөвшөөрөгдсөн олон чадварлаг хүмүүс байгаа.

Элдэв хэл аманд ордоггүй мэргэжлийн болон эрхэлсэн ажлын ёс зүй, хувь хүний ёс суртахуунтай, албан тушаалыг эрх ямба биш үүрэг хариуцлага гэж чин сэтгэлээсээ бодон зүтгэдэг, ажлын арвин туршлага, салбарын өндөр мэдлэгтэй хүлээн зөвшөөрөгдсөн аливаа бүлэглэлд харьяалагдаггүй хүмүүсийг л ард иргэд хүлээж байна.

Хэрвээ хүмүүсийн хэлдгээр цүнх баригч, бөгс долоогч амбиц ихтэй попорсон нөхөд байвал удаан наслахгүй дахиад огцрох ч магадлалтай" хэмээсэн юм.

эх сурвалж: buzznews.mn