Н.Багабандийг

УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 32 дахь  Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн томилгоог хэлэлцэх үеэр гишүүд түүнээс асуулт асууж хариулт авсан. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Оюутолгойн ТУЗ-өөс нэн даруй Н.Багабанди гуайг гаргах шаардлагатай. Энэ хүн бол зарчимд нийцэхгүй. Хэвлэлээс бид түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргыг дарамтлаад Оюутолгойн ТУЗ-д үлдсэн гэдэг мэдээллийг аваад сууж байсан. Одоо Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байлгүй” гэсэн юм.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн их мэдээлэлтэй хүмүүс төрд ажиллачихаад дараа нь Оюутолгойд ажиллаж, бүх мэдээллийг өгдөг. Үүнтэй холбоотой олон асуудал байна. Цаашлаад Оюутолгойн нэг ТУЗ-ийн гишүүнийг солино. Бид дэлхийн компанитай дэлхийн төвшинд л тоглохоос өөр гарцгүй юм билээ” хэмээсэн. Олон нийт үүнийг шинэ Ерөнхий сайд юутай ч Оюутолгойн ТУЗ-өөс Н.Багабандийг чөлөөлөх нь тодорхой боллоо гэж байна. 

МАН Засгийн эрх барих бүрийд Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн гишүүнээр томилогдож ирсэн хүн бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди юм.