ЗАВХАН АЙМГИЙН 3 ИРГЭНИЙ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫН ХАРИУ ЭEРЭГ ГАРСАН ТУЛ ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАЛАА

Завхан аймаг УБ хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол баг, Жинст багийн 2 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг УБ хотруу явуулж байна. Иймд PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сумруу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ. Завхан аймгийн Шуурхай штаб