НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж  эхэллээ

Татварын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа.  Тэгвэл НӨАТ-ын 2020 оны сүүлийн буюу дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтыг 2021 оны нэгдүгээр сарын 08-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай.

Буцаан олголтыг шилжүүлсэн эсэхийг Ebarimt аппликейшны дээд буланд байрлах "Буцаан олголт" хэсэгт даран шалгах боломжтой юм байна.