Л.Мөнхтүшиг: 8625 иргэн нутаг буцах хүсэлт гаргаад байна

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг гадаадаас иргэдээ татан авахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "УОК-ийн даргын шийдвэрээр ирэхр хоёрдугаар сард гадаадаас иргэдээ татан авах 4 удаагийн нислэг үйлдэхээр урьдчилсан байдлаар батлаад байна. Үүнд

  • 2021.02.03-нд БНСУ
  • 2021.02.10-нд Тохик
  • 2020.02.24-нд Истанбул
  • 2020.02.26-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.

Урьдчилсан байдлаар 840 орчим иргэнийг эх оронд нь авчрах төлөвлөгөө гаргалаа. Дотоод дахь халдварын нөхцөл байдал, тусгаарлах байрны нөөц бололцоотойгоо уялдуулан 2 нислэг нэмж үйлдэхээр төлөвлөөд байна.

Эдгээр нислэгээр БНСУ-д өнгөрсөн оны 11 сард цуцлагдсан 5 удаагийн нислэгт хамрагдсан байсан иргэд, мөн эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг түлхүү авна.

Япон улсын хувьд сүүлийн хугацаанд нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Өргөдөл гаргасан иргэдийн хувьд УОК-оос гаргасан 5 шалгуурын хүрээнд татан авах ажиллагааг зохион байгуулна.

турк улсын хувьд нутаг буцах хүсэлтэй иргэд цөөнгүй байна. Мөн тус улсын Истанбул хотоор дамжин Европын бүсэд байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авна.

2020.01.27-ны байдлаар 8625 иргэн нутаг буцах хүсэлт гаргаад байна.

Мөн дээрх нислэгүүдээр нутаг буцах хүсэлтэй гаргасан иргэдийн асуудал бий. БНСУ хилээрээ зөвхөн тус улсад оршин суух албан ёсны эрхтэй, эмнэлгийн үйлчилгээ авах нэн шаардлагатай иргэдийг нэвтрүүлж байгаа.

Япон улсын хувьд 2021.02.07-ныг хүртэл онц байдал тогтоож, гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа. Энэ хугацаа сунгагдах магадлал өндөр байгаа. Иймээс тус улс руу зорчих виз авсан иргэдийн асуудал шийдэгдээгүй байгаа гэдгийг тодотгож байна" гэлээ.

Өнгөрсөн хугацаанд гадаадын 93 орноос нийт 28.259 иргэнийг татан авчээ.