Чуулган: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 95.2 хувийн саналаар Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорлоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Ингэсээр хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь дэмжсэнээр 95.2 хувийн саналаар Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч байна. Шинэ Ерөнхий сайдыг томилогдтол Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаа түр гүйцэтгэх юм.