Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцрох саналыг Ерөнхий сайд намынхаа Удирдах зөвлөл рүү орууллаа

Ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдөө Ерөнхий сайдад өчигдөр өгсөн билээ. Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр өглөө болж, Ерөнхий сайд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай асуудал хөндөгджээ.

Улмаар Ерөнхий сайд хоёр сайдынхаа өргөдлийг өнөөдөр өглөөний ээлжит бус хурлаар хэлэлцээд, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцрох саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулжээ. 

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо болж буй юм.