УЦУОШГ: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 19-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр ялимгүй цас, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи: 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд Алтайн уулсаар, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтний эрч нийт нутгаар суларч шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 30-35 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө  17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.