УОК: БНСУ-РУУ ХОЁР УДААГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын чиглэлийн дагуу БНСУ-аас иргэдээ татан авна.

Энэ долоо хоногийн баасан гарагт болон энэ сарын сүүлээр буюу 31 нд БНСУ-аас 2 удаагийн нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталсан. УОК-оос 2-р сараас эхлэн тогтмол чартеруудыг гадаад улсуудаас ирэх иргэдээ авах зорилгоор хуваарийг батлахаар тусгаарлах байруудыг бэлдсэн.

Нислэгүүдийн зөвшөөрлүүдийг тухайн улсуудаас хүлээж байгаа. Үүний дараагаар аль аль улсууд руу нисэх тодорхой мэдээллийг олон нийтэд зарлана.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба