ХСҮТ-ийнхөн өндөр өртөгт хагалгааны 25 хувийг иргэнээс гаргуулдаг байдлыг цуцалжээ

Хавдар судлалын үндэсний төвийн эмч хагалгаанд орохоор ирсэн өвчтөнөөс 3 сая төгрөг нэхснээс болж өвчтөн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадалгүй нутаг буцсан гэх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд олны анхаарлыг татсан. Тэгвэл ХСҮТ-ийн захирлуудын зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хурлаараа “Өндөр өртөгт хэрэгслийн иргэн төлөх 25 хувийн төлбөрийг өчигдрөөс эхлэн авах болсон” тухай шийдвэрийг гаргаж, албан ёсны мэдэгдэл гаргажээ.