УЦУОШГ:  5-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч улам чангарч, салхитай, жавартай хүйтэн байна

2021 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын 11-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Хугацааны эхээр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 5-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч улам чангарч, салхитай, жавартай хүйтэн байна. /

Хур тунадас: 05-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, 07, 09-нд Хэнтэйн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11метр, говь талын аймгуудын нутгаар секундэд 9-14 метр явган шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч нэмж чангарна. Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 34-39 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангийн талаар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө суларч Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байх төлөвтэй байна.