КОВИД-19: ХӨЛ ХОРИОГ СУНГАХ ЭСЭХ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО

Эрүүл мэндийн сайт Т.Мөнхсайхан өчигдөр мэдээлэл хийх үеэрээ "Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Сүүлийн хоёр хоногт гэхэд халдвар өмнө нь таамаглаж байснаас амаргүй байдлаар үргэлжилж байна. Ард иргэдийн дунд халдвартай 18 тохиолдол явж байсан.  Иймд хөл хориог сунгах магадлал маш өндөр байна" хэмээн мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр (2021. 01.03) нийт 11 байгууллагын хамтарсан хурал болж, эрсдэлийн үнэлгээ хийх ажээ.Улмаар уг үнэлгээний хариуг үндэслэн Улсын онцгой комисс болон Засгийн газар маргааш буюу даваа гаригт хуралдаж, хөл хорионы хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн, шийдвэр гаргах юм.

Ташрамд мэдээлэхэд Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл сунгасан юм.