ЗГ: Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг 2021.03.31-н хүртэл сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ковид-19 халдвартай тэмцэж байгаа ажлын талаар 3 шийдвэр гаргалаа.

УОК-ийн хуралдаанаас гаргасан саналын дагуу улсын хэмжээнд тавигдсан байсан Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх хугацааг Улаанбаатар хотоос бусад 21 аймагт 2021.03.31-нийг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид бүхний хэрэгжүүлж эхэлсэн дэглэм.

Энэ хугацаанд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж байсан. Үзэгчгүйгээр наадмаа зохион байгуулж, бүх төрлийн үйлдвэр үйлчилгээний салбарууд хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Тиймээс халдвар гаралгүй олон хоног болсон ДЭМБ болон ЭМЯ-наас тавьж байгаа шаардлагад нийцсэн учраас 21 аймгийг эрүүл халдваргүй бүс боллоо хэмээн үзэж Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг хэсэгчлэн тогтоохоор шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар 6 аймгийн 9 суманд халдвар гарсан. Халдварын голомтуудыг хумих, дахин халдвар тархаагүй хоногийн тоог авч үзвэл халдварыг тархалтыг хумиж чадсан гэж үзэж байна.

Халдвар гараагүй өдрүүдээр нь авч үзвэл

  • Архангай аймаг 29 хоног
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 31 өдөр
  • Дархан-Уул аймгийн Дархан суманд 26 өдөр
  • Дорноговь аймгийн Айраг суманд 34 өдөр
  • Орхон аймгийн Баян-Өндөр суманд 23 өдөр
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 38 өдөр
  • Сэлэнгэ аймгийн Мандал суманд 43 өдөр
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 15 өдөр
  • Сэлэн аймгийн Сүхбаатар суманд 7 хоног болж байна. Сүүлийн тохиолдол эмнэлэг дотроос бага насны хүүхэд эцэг, эхтэйгээ хамт байж байгаад илэрсэн.