Автомашины азын дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ "Автомашины азын дугааруудыг Төрийн үйлчилгээ, тэр дундаа хог тээвэрлэх автомашинд тавьж байхаар дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөөрөө хүмүүнлэг, нийгмийн сайн сайхны үйлсэд зарцуулаач гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн талаа газраас сануулж холбогдох байгууллагат хандаж байсан. Тэгвэл шинэ оны босгон дээр ажил хэрэг болжээ. ЗТХЯ болон АТҮТ-ийн хамт олонд баяр хүргэе. https://auction.transdep.mn сайтаар орж дуудлага худалдаанд оролцоно" хэмээжээ.