НӨАТ-ын урамшууллын тохирол НЯМ гарагт болно

НӨАТ-ын урамшууллын 12 дугаар сарын сугалааны тохирол энэ сарын 20-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана.

Тиймээс иргэд 2020 оны 11 дүгээр сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ сарын супер шагналын эзэн 50 сая төгрөг.