Кофе шоп, хувцас захиалга, засвар гэсэн 34 төрлийн үйл ажиллагааг нээлээ

Хөл хориог сулруулж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхдээ 10, 10 хоногийн зайтай буюу үе шаттайгаар зохион байгуулах гэнэ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Хөл хориог сулруулж байгаатай холбоотой 52 төрлийн үйлчилгээг эрсдлийн зэргээр нь нэгбүрчлэн үзэж, иргэдийг олноор нь бөөгнөрүүлэхгүй үйлчилгээ үзүүлдэг, зохион байгуулалтад орж ажиллах ёстой гэсэн чиглэлээр судалгаан дээр мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилласан. Мөн олон улсын тушрлагыг судалсан.

Иймээс нэн шаардлагагүй гэдэгт баар, зочид буудал, дэн буудал, фитнесс, саун, бассейн, алжаал тайлах төвүүд, массажны газар гэх зэрэг үйлчилгээний байгууллага орж байгаа.

2020.11.11-нд 11 салбарын үйл ажиллагаа явуулсан. Үүнтэй уялдуулан автобусны цагийн асуудлыг шийдсэн. Дараа нь 18 салбарын үйл ажиллагаа болгож нэмэгдүүлсэн. 

Одоо 34 төрлийн үйл ажиллагааг нээх гэж байна. Үүнд

  • Барилгын материалын худалдаа
  • Модны зах
  • Авто техникийн зах /тусгай нөхцөл шаардана/
  • Ресторан /тусгай нөхцөл шаардана/
  • Кафе /тусгай нөхцөл шаардана/
  • Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)
  • Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
  • Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
  • Кофе шоп
  • Хувцас захиалга, засвар
  • Гутал захиалга, засвар 
  • Гэр ахуйн тавилгын захиалга засвар
  • Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  • Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  • Цүнх захиалга, засвар
  • Нүдний шил захиалга, засвар
  • Цоож, түлхүүр засвар
  • Цаг засвар
  • Хими цэвэрлэгээ, угаалга
  • Гэрэл зураг
  • Айл нүүлгэх үйлчилгээ
  • Эд бараа түрээслэх үйлчилгээ
  • Нийтийн бие засах газар
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  • Авто засвар /агрегат, кузов/
  • Дугуй засвар
  • Автомашины угаалга
  • Автомашины доторлогоо
  • Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  • Автозогсоол /Битүү, ил/
  • Нийтийн байрны үйлчилгээ
  • Барилга засвар
  • Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана / зэргийг нээхээр болж байна.

Нэг талаасаа хотын эдийн засаг, нөгөө талаасаа бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор дээрх байгууллагуудын үйл ажиллагааг нээх санал оруулж байна гэсэн бөгөөд дээрх газруудын үйл ажиллагааг даваа гарагаас нээхээр боллоо.