ЗГ: Маргаашнаас сайжруулсан түлшний үнийг 50 хувиар бууруулж худалдана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байгаа бөгөөд хурлаар коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсч байгаа билээ. Тэгвэл эл хурлаар сайжруулсан түлшний үнийг 50 хувиар  бууруулахаар шийдвэрлэсэн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нүүр хуудсаараа дамжуулан мэддээллээ.

Тэрбээр Засгийн газраас сайруулсан түлний үнийг 50 хувиарг бууруулсан нь хэцүү цаг үед байгаа оносон шийд байлаа.Маргааш өглөө буюу 2020.12.03-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ" гэжээ.

Засгийн газраас сайжруулсан түлшний үнийг бууруулсан эл шийдвэр 2021.04.01-н хүртэл хэрэгжих гэнэ. Түлшний шүнийн татаас 36 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.