Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөл хорио сунгах эсэхйг шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж арга хэмжээнүүдийн талаар салбарын сайд нарын мэдээллийг сонсох бөгөөд иргэдийн анхаарлыг татаж байгаа олон чухал суудлыг шийдэх юм. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаар 

  • -Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хөл хориог сунгах эсэх асуудлыг ярилцана гэсэн мэдээлэл байна. ДЭМБ-аас хатуу хөл хориог дахин 14 хоног сунгах шаардлагатайг сануулсан тул ЭМЯ ч санал нэг байгаа аж. Учир нь өчигдрийн 11 цагийн байдлаар манай улсад Covid-19-ийн батлагдсан тохиолдол 672 болсноос дотоодын халдварын тоо 253 байна. 253 тохиолдлын 54 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. ХӨСҮТ-д нийт 323 хүн эмчүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн.
  • -Мөн Засгийн хуралдаанаар орон нутгийн иргэдийг нийслэлээс гаргах бэлтгэл ажлын явцыг Шадар сайд танилцуулна гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Учир нь нийслэлээс орон нутаг руу явах нийт 27 мянган иргэн байгаа бол орон нутгаас нийслэлд ирэх хүсэлтэй  12 мянган иргэн бий гэсэн судалгаа урьдчилсан байдлаар гарчээ.