МОНГОЛБАНК: Мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ

Монгол банкнаас мэдээлэл хийж, Мөнгөний бодлогын хорооны хурлын шийдвэрийг танилцууллаа.

Мэдээллийн эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтосонтой холбогдуулан эдийн засаг, содит сектор, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн салбарын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний эрсдэл хүндрэл учирч байна. Энэ асуудалтай холбогдуулан хүндрэлийг хэрхэн зөөлрүүлэх үү, цаашдаа тогтвортой байдлыг хангах талаар бодлогын шийдвэр гаргавал нэмэр болох талаар Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа.  Энэхүү хуралдаанаар

Мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх

Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувь тогтоох

Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021.07.01-хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтын хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэр гаргалаа. 

Энэ шийдвэр нь КОВИД-19 цар тахлын үед эдийн засаг, банк санүүгийн салбарт үүсэж буй сөрөг үр нөлөөг бууруулах, иргэд бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэл дарамтыг бууруулахад чиглэж байна. Түүнчлэн дунд хугацаанд инфляцийн зорилтыг алдаглуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Жилийн инфляц 2020.10 сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаабаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрлээ.

Ирэх саруудад имфляц суурь үнийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж зорилтот түвшнөөс давахааргүй байна. Эдийн засаг КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагас жилд 97 хувиар агшсан бол 3 дугаар улиралд уналт -3.1 хувь болж саармагжиж төлбөрийн тэнцлийн төсөөлөл сайжирлаа. 

Цар тахлын дотоод тархалтыг хумихаар 11 сараас эхлэн тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэнлдийг хамгаалж дунд хугацаанд эерэг нөлөө үзүүлэх боловч богино хугацаанд эдийн засгийг ажиллагааг хумисаар сэргэлт удаашрах төлөвтэй байна.

Дэлхийн эдийн засгийн идэвхжил 2020 оны сүүлийн хагас жил сэргэж буйг бодит эдийн засаг  санхүүгийн зах зээл, түүхий эдийн зах зээлийн үзүүлэлтүүд илэрхийлж байна. Эхний вакцинуудын туршилт амжилттай явагдаж, дуусах шатандаа орсон хэдий ч цөөнгүй улс орон вирусийн хоёр дахь болон гурав дахь давалгаа үргэлжилж эдийн засгийн цаашдын төлвийн тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж байгаа мөнгөний болон макро эдийн засгийн арга хэмжээнүүд нь жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжилтийн өртгийг бууруулж, дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлнэ" гэв.