ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Иргэн Таны хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд шууд орох тул та гэрээсээ гарах шаардлагагүй. Хэрэв банкинд өөрийн биеэр очиж үйлчлүүлдэг бол Ковид-19 цар тахлын үед банк оролгүй харилцдаг банкруугаа утсаар холбогдож ебанк болон картын үйлчилгээг сонгоорой.
Монгол Улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сард нийт 1.199.570 хүүхдэд 119.5 тэрбум төгрөг олгоно.
Та хөл хорионы үед гэртээ халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хөрш айлын хүүхдүүдээ ч марталгүй анхаарал хандуулаарай.