Өнөөдөр ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН Өдөр

Арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан бөгөөд 2017 эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу өдгөө дэлхийн 190 орон нэгджээ.

МОНГОЛ УЛС ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИД НЭГДЭЭД 31 ЖИЛ БОЛЖ БАЙНА.

Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаа томчуудад хүргэж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх, ИЛҮҮ САЙХАН МАРГААШИЙГ ХАМТДАА БҮТЭЭХ өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг юм.

БҮХ ХҮҮХДҮҮДДЭЭ ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!!!

ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ