ЗГ: Тав хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарлалаа. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, улмаар гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар мэдээлэл өгч байна. Албаныхан коронавирусийн халдварын батлагдсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Энэ үеийн хариу арга хэмжээг халдвар тархсан дэлхийн улс орнууд хөл хориог тогтоож, эрэмбэлж ангилах, эмнэлгийн тусламж үзүүлэх жишиг зөвлөмжийг ДЭМБ-ээс гаргасан. Батлагдсан дөрвөн тохиолдлуудын ойрын хавьтлууд болон 73 хүнийг илрүүлж, шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Батлагдсан тохиолдолтой ойрын хавьтлын  нэг болон дам хавьтлын 2000 орчим хүн байгаа гэсэн тооцооллыг гаргажээ. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хүрээг нь хумьж, тусгаарлалтад авч, шинжилгээ хийх болон бусад арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ.

Хатуу хөл хорионы үед Улаанбаатар хот, эрсдэлтэй аймгуудад хатуу хөл хорио тогтоож ажиллахыг зорьж байгаа бөгөөд Гамшгийн тухай хуульд заасан зайлшгүй салбаруудын үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллах юм байна.

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ: 8.4.БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ДАРААХЬ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭЖ ЗААСАН БАЙДАГ БАЙНА. 

8.4.1.харилцаа холбоо, эрчим хүч, нийтийн аж ахуйн үйлчилгээ, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;

8.4.2.онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны удирдлага, мэргэжлийн ангиуд болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хүн амыг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах төлөвлөгөөт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх.

Тайлбар: Гамшгаас хамгаалах тухай хууль, Бэлэн байдлын зэрэг шилжүүлэх тухай

Монгол Улсад анх удаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн арга хэмжээ авч байгаа юм байна.

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/376135130106826