Амны хаалт зүүгээгүй иргэнийг 50 мянган төгрөгөөр торгоно

Улсын онцгой комисс өнгөрсөн бямба гарагт хуралдаж, иргэн бүр амны хаалт зүүх шаардлагатай. Мөн үйлчилгээний болон албан байгууллага, нийтийн тээвэр, спорт арга хэмжээ, боловсролын байгууллагуудад заавал амны хаалт зүүх, ариутгалын ажил хийх шаардлагыг тавьсан. 

Тэгвэл Мэргэжлийн хяналтын газраас амны хаалтгүй иргэдэд 50 мянган төгрөгийн торгууль, амны хаалтгүй иргэнд үйлчилж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, мөн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг мэдээлсэн. Мөн амны хаалт зүүх шаардлага тавиагүй, гар угаах, зай барих нөхцөлөөр хангаагүй аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу шат дараатай хариуцлага тооцох юм байна. Түүнчлэн шинэ жилийн баяр тэмдэглэсэн болон тухайн үйл ажиллагааг зохион байгуулж буй газарт давхар хариуцлага тооцож үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгийг МХЕГ-аас мэдээлж байгаа юм.