ГБХЗХГ: ХҮҮХДЭДЭЭ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА УЛАМ ЧАНГАТГАНА УУ

УОК-ын шийдвэр гарч 2020 оны 11 дүгээр 11-нээс 2020 оны 11 дүгээр сарын 14-нийг хүртэл бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуууудын хөгжлийн газар 0-5 настай хүүхэдтэй албан хаагчиддаа дээрх хугацаанд цалинтай чөлөө олгохоор боллоо. Мөн 09.00 цагаас ГБХЗХГ-аас байгуулсан Мэргэжлийн анги хуралдаж холбогдох яаралтай арга хэмжээг авна.

Мөн нийт эцэг эхчүүд ээ хандан уриалахад! Та бүхэн энэ өдрүүдэд ХҮҮХДЭДЭЭ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА УЛАМ ЧАНГАТГАХ, БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ГЭРТЭЭ ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙГЭЭР ОРХИХГҮЙ БАЙНА УУ. МӨН  АХУЙН ХҮРЭЭНД АРХИДАХГҮЙ БАЙЖ ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХДЭЭ ЯМАР НЭГ ЭРСДЭЛТ БАЙДАЛД ОРУУЛАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА.

МӨН ТА БҮХЭН ХӨРШИЙН ХОЛБООГОО САЙЖРУУЛЖ, ХАРАА ХЯНАЛТГҮЙ БАЙГАА БОЛОН ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИГДСӨНТЭЙ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАС-108 ДУГААРТ МЭДЭГДЭНЭ ҮҮ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР