Д.Нямхүү: 12 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Монгол Улсын хэмжээнд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020.11.06-08-нд буюу сүүлийн 3 хоногт ХӨСҮТ болон Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад нийт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрсэн.  

  • 2020.10.20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 5 хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. 31 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 39 настай эрэгтэй, 48 настай эрэгтэй, 48 настай эмэгтэй гээд 5 хүнээс халдвар илэрсэн.
  • 2020.10.20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 1 хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. 29 настай эрэгтэй байна.
  • 2020.11.07-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР машины жолоочоос илэрсэн. Энэ нь ОХУ-ын 59 настай эрэгтэй. Өөрийн хүсэлт болон ОХУ-ын албаны хүмүүстэй харилцан тохироллцож  халдвартай ОХУ-ын иргэнийг нутаг буцаасан.
  • 2020.11.08-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн  ТИР машины 2 жолоочоос халдвар илэрсэн. Энэ нь Беларус улсын иргэн 56 настай эрэгтэй, нөгөө 52 настай Монгол Улсын иргэн байна.
  • 2020.10.17-18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР машины 3 жолоочийн давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Гурвуулаа манай улсын иргэн. 30, 31, 33 настай иргэн байна. 
  • ОХУ-ын Хиагтад ямар ч хяналт хийгдэхгүй байна. Энэ нь ихээхэн анхаарал татаж, бас түгшээж байна. Монгол жолооч нар Улаан-Үд хотод олон дэлгүүрээр явж бараагаа цуглуулдаг юм байна. Энэ нь эрсдэл тун өндөр байгааг харуулж байна.
  • Монгол Уосад нийт батлагдсан тохиолдол 366 боллоо. Эдгэрэлтийн хувь 88 байна. Өнгөрөгч өдрүүдэд ОХУ-ын 2 иргэнийг нутаг  буцаасан.
  • ХӨСҮТ-д өнөөдөр коронавирусийн халдвар батлагдсан 49 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлвэл 1 хүн хүнд, хүндэвтэр 7, 41 иргэн хөнгөн байна.
  • ХӨСҮТ-д нийтдээ 71 хүн ажиглалт, танадалтанд эмчилгээнд байна" гэлээ.