Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн байна

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11:01:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 километрийн зайнд ОХУ-ын нутаг дэвсгэрт 4.5 магнитудын газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнгэ аймгийн иргэдэд мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.