Я.Содбаатар: Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг хориглолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өгч байна. Тэрбээр "Цар тахлын нөхцөл байдал дэлхий дахинд амаргүй байна. Хоёр дахь давлагаа олон оронд болж, хөл хориог дахин тогтоож байна. Мөн олон нийтийн арга хэмжээг хориглож, зарим орон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хүртэл хаах хэмжээнд хүрч байна. Манай улсын хувьд цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн орны нэг. Гэвч эрсдэл өндөр байна. Цар тахалтай холбоотойгоор олон амаргүй шийдвэр гаргаж байгаа. Үүний нэг нь энэ жил шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг хориглохоор боллоо. Харин гэр бүлийн хүрээнд тэмдэглэх асуудал нь нээлттэй" гэсэн юм.