Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээнэ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагаас Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээхээр болжээ. Арга хэмжээ Нийслэлийн Ардчилсан намын байранд болох юм. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2009 онд сонгогдсоны дараа намын гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан билээ.