МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Хотын даргын асуудлаар хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 12.00 цагаас Хотын даргын асуудлаар хуралдана. Хурлаар Хотын дарга, НИТХ-ын даргад хэнийг дэвшүүлэх эсэхийг тодорхой болгох аж. Гэхдээ Удирдах зөвлөлийн хурлын өмнө буюу 11.00 цагт Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид, түүний дараа нийслэлийн МАН-ын хурал болно гэсэн мэдээлэл байна.

НИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 23-ны өдөр буюу маргааш хуралдах бөгөөд энэ хуралдаанаар НИТХ-ын даргыг томилох, хотын даргын нэрийг дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлогдоод байгаа юм.