Б.Мөнхбаяр: Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар  ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өгсөн. Тэрбээр "Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар зургаан хувийн зээл өгч эхэллээ. Зээл авах хүмүүс гол нь орлогоо тодорхой болгох ёстой. Ипотекийн найман хувийн зээл авч байгаа хүмүүсийн өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Ийм шалгуурт 8 хувийн зээл авах гэсэн иргэдийн 90 гаруй хувь нь хамрагдахгүй, ипотекийн зээл авах боломжгүй байсан. Харин зургаан хувь болсноор өрхийн орлого нь нэг сая гаруй төгрөг байж авах боломжтой болж байна" гэв. Ингэснээр зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрдэж байна. Мөн арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ.    

Түүчнлэн 6 хувийн зээлийг олгохдоо 8 хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгох бөгөөд өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй гэдгийг Монголбанкнаас мөн мэдэгдэж байгаа юм.