Монгол Улсыг

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурлыг онлайнаар өчигдөр сая зохион байгууллаа. 

Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудастаа “Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүн баярлаж байлаа. Олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна” хэмээн постолжээ.

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-нээс 23-нд болох ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм. Харин олон нийтийн зүгээс МАН өөрөө саарал жагсаалтад оруулсан, саарал жагсаалтаас гарлаа гэж шоудаж байна хэмээн шүүмжилж буй юм.