ОНЦЛОХ МЭДЭЭ: Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

ФАТФ-ын саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан тухай  Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нүүр хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав* гэжээ.

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ 2019 оны 10 дугаар сард Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулсан билээ.