Авлига, алба тушаалын хэрэг 10 хувиар өсчээ

Прокурорын байгууллагаас 2020 оны гуравдугаар улирлын тайлангийн талаар мэдээлэл хийлээ. 

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл өмнө оны гуравдугаар улиралтай харьцуулахад 19.8 хувиар, Зөрчлийн хэрэг 2 хувиар өссөн байна. 2019 оны гуравдугаар улиралд 24.575 зөрчлийн хэрэгт хяналт тавьж байсан бол энэ оны мөн үед 25.046 буюу 471 хэргээр өссөн үзүүлэлт юм.

Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 2019 онд 92.6 хувьтай байсан бол 2020 оны гуравдугаар улиралд 64 хувьтай болж өссөн. Зонхилон үйлдэгддэг зөрчлийн дараах хэргүүд буурчээ. Үүнд

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1 хувиар
  • Хулгайлах зөрчил 42 хувиар
  • Хүний биед халдах зөрчил 10 хувиар
  • Эрүүл ахуйн тухай хууль зөрчих зөрчил 57 хувиар тус тус буурсан бол
  • Гэр бүл хүчирхийллийн зөрчил 27 хувиар
  • Танхайрах зөрчил 47 хувиар
  • Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2.5 дахин
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 17 хувиар
  • Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлж, саад учруулсан зөрчил 57 хувиар
  • Архидан согтуурхсан зөрчил 57 хувиар тус тус өсчээ.

Өнгөрсөн оны гуравдугаар улиралд 1.3 сая гаруй иргэн, 3300 хуулийн этгээд Зөрчлийн хэрэгт шийтгүүлж байсан бол энэ оны мөн үед 1.7 сая гаруй иргэн, 3930 хуулийн этгээд шийтгүүлжээ.    

Гэмт хэргийн талаарх нийт 55.322 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэмт хэргийн гомдол мэдээллийн 40 хувьд нь прокурор хэрэг бүртгэл нээж, 6 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдал 16.4 хувиар өсчээ.  

  • Авлига, алба тушаалын хэрэг 10 хувиар
  • Хүрээлэн буй орчны эсрэг хэрэг 55 хувиар
  • Хүн худалдаалах хэрэг 35 хувиар
  • Мөнгө угаах зэрэг 11 хувиар
  • Эрүү шүүлт тулгах хэрэг 5,8 хувиар тус тус өссөн.
    Харин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг 13 хувиар, хүүхдийн эсрэг хэрэг 15 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэл хэрэг 22 хувиар тус тус буурчээ.