ОБЕГ: Автозамыг үргэлжлүүлэн хаах шийдвэрийг гаргалаа

Их хэмжээний нойтон цас орсноос үүдэн Улаанбаатар Дархан чиглэлийн авто замаар хэвийн зорчих нөхцөл хязгаарлагдаад байна. Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12:00 цаг хүртэл үргэлжлүүлэн хааж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэн зогсоохоор шийдвэрлэжээ.