Аравдугаар сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувиар төлнө

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдварын үед эдийн засгийг дэмжих үүднээс Засгийн газраас иргэд болон ААН-үүдийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Нийгмийн даатгалын болон орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. 

Тэгвэл аравдугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл даатгуулагч болон ажил олгогчийн төлөх шимтгэлийг тус бүр 50 хувиар бууруулж, 10 хувь болгон тогтоосон. Өөрөөр хэлбэл аравдугаар сарын 1-нээс ажил олгогч 5, иргэн 5 хувийн шимтгэл төлөх юм.