ЗГ: ЭМДЕГ-ын даргаар Л.Бямбасүрэнг, БХЯ-ны ТНБ-ийн даргаар хурандаа Д.Ганхуягийг жинхэллээ

Засгийн газрын  ээлжит хуралдаан өнөөдөр  боллоо. Хуралдаанаар зарим томилгоог хийсэн бөгөөд тодруулбал,  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Эрүүл мэндийн дэд сайд асан Л.Бямбасүрэнг томиллоо. Мөн  хурандаа Д.Ганхуягийг өнгөрсөн наймдугаар сард БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан бол өнөөдийн хуралдаанаар  жинхэллээ. Д.Ганхуяг нь БХЯ-нд Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, 2015 оноос БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Мөн 2005 онд Конго улсад цэргийн ажиглагч офицероор, 2008 онд Либери улсад Сьерра Леон улс дахь Цэргийн багийн холбогч офицероор тус тус үүрэг гүйцэтгэсэн байна.