Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат давж заалдах шүүх хуралд онлайнаар оролцоно

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал дөнгөж сая Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ. Түүнийг   өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон. Тэрбээр шүүх хуралд онлойнаар оролцож байгаа юм. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны долдугаар сард  нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан билээ.