УЦУОШГ: 14-16-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, салхитай, сэрүүн байна

2020 оны 9 дүгээр сарын 14-нөөс 9 дүгээр сарын 21-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 14-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Халх голын саваар бороо, нойтон цас, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.  

Салхи: 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 15-16-нд говь, тал, хээрийн нутгаар 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 15-17 метр, 18-нд Алтайн салбар уулсаар, 20-21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, хугацааны дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, 16-21 хэм дулаан байх төлөвтэй.

 Цаг Уур Орчны Шинжилгээний Газар