УОК-оос гаргасан сургууль, цэцэрлэгийг энэ сарын 21-нээс хэвийн горимоор хичээллүүлэх саналыг ЗГ-ын хуралдаанаар эцэслэнэ

Улсын онцгой комиссын өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар Ковид-19 тахалтай холбогдуулан гаргасан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг өөрчилж аравдугаар сарын 31-н хүртэл харин сургууль, цэцэрлэгийг энэ сарын 21-нээс хэвийн горимоор хичээллүүлэх санал гаргажээ. Харин Улсын онцгой комиссын саналыг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэн эцэслэх юм.

Цар тахлын улмаас Засгийн газар нэгдүгээр сараас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоогоод буй. Улсын онцгой комиссын наймдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн сунгасан билээ. Эл шийдвэрийн хүчинтэй хугацаа дуусах дөхөж байгаа тул хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн сунгах эсэхийг өнөөдөр шийдвэрлэх юм.