ЗГ: Өнөөдөр ээлжит бусаар хуралдана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 14.00 цагаас хуралдана. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх бөгөөд учир нь өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа маргааш дуусгавар болж байгаа юм. Мөн сургуулийн үйл ажиллагааг хэвийн горимд буюу энэ сарын 21-нээс танхимаар хичээллэх горимд шилжүүлэх асуудлыг хэлэлцэх аж.