БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-нд манай улсад айлчилна

Гадаад харилцааны яамнаас дөнгөж сая БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлал хийхээр болсон тухай мэдээллээ.  ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар хэлэхдээ “Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-нд Монгол Улсад айлчлал хийнэ. Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, бараалхана.  Айлчлалын зорилго нь хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх юм. Улмаар коронавируст цар тахлын аюулаас сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, эдийн засгийг сэргээх экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцах юм” гэв. Түүнчлэн айлчлалын үеэр хоёр улсын сайд нар худалдаа эдийн засгийг сэргээх, олон улсын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцах ажээ.